"ҮНДЭСНИЙ ТОХИРЛЫН ТЭМДЭГ" ХЭРЭГЛЭХ ЭРХ СУНГУУЛАХ ТУХАЙ, 

ХҮСЭЛТ ГАРГАХАД ШААРДЛАГАТАЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

1. Стандартчилал, хэмжил зүйн Газарт “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийн хугацаа сунгуулах талаар хүсэлтийг албан бичгээр ирүүлнэ.

2. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга.
Танилцуулгад доорх мэдээллийг багтаана. Үүнд:

  • Байгууллагын албан ёсны хаяг, байршил (ажлын байр нь өөрийн эзэмшлийн эсэх, хэрвээ түрээсээр эзэмшдэг бол түрээсийн гэрээний хуулбар), харилцах утас;
  • Үйл ажиллагааны үндсэн чиглэл, онцлог;
  • Мэргэжлийн байгууллагаас гаргасан (ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, болон галын газрын, дохиолол хамгааллын гэх мэт бусад холбогдох газрын) дүгнэлт;
  • Тухайн бүтээгдэхүүний жилийн үйлдвэрлэлийн хэмжээг үнэн зөвөөр /тоон үзүүлэлт (жингээр) болон мөнгөн дүнгээр (сая төгрөгөөр)/ илэрхийлж бичнэ.
  • Барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн талаар;
  • Чанарын удирдлагын тогтолцооны талаар;
  • Тогтолцооны бусад дэвшилтэт хэлбэрүүдийг хэрэгжүүлж байгаа бол тэр талаарх.

3. Тохирлын тэмдэг хэрэглэхээр бүтээгдэхүүний баталгаажуулалтад хамруулах тухай өргөдөл гаргана. (Батлагдсан маягтын загвараар) өргөдөлийн маягт

4. Стандартчилал, тохирлын үнэлгээний ажил, үйлчилгээний төлбөрийн тухай 2007 оны 106/314 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан төлбөр ... мянган төгрөгийг СХЗГ. Төрийн сан банк 900009012 дансанд шилжүүлсэн баримт(хуулбар)

5. Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)

6. Бэлэн бүтээгдэхүүнийг шинжлүүлсэн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн дүн (сүүлийн 3 жилээр)

7. Бүтээгдэхүүний хаяг, шошгоны загвар

8. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологын батлагдсан заавар (хуулбар)

9. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө (хуулбар, сүүлийн 2 жилийн тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь ургамал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул.)

MNS4600:1998

Монгол Улсын ”Үндэсний тохирлын тэмдэг”

Монгол Улсад ”Үндэсний тохирлын тэмдэг” –ийг 1997 оноос анх олон улсын жишигээр Олон Улсын Стандартчиллын байгууллагаас гаргасан холбогдох стандартын хүрээнд манай оронд нэвтрүүлж эхэлсэн билээ.

”Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх авна гэдэг нь зохих журмын дагуу баталгаажуулалтад тэнцсэн гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үндсэн түүхий эд, түүнийг үйлдвэрлэж бэлэн бүтээгдэхүүн болгох, тэдгээр бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, тээвэрлэлт ер нь хэрэглэгч таны гар дээр очих хүртэлх бүх шатдамжлага нь чанар, стандартын шаардлага хангаж буйг хөндлөнгийн этгээд бичгээр нотлоно гэсэн үг юм.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, компани, аж ахуйн нэгж байгууллагууд бүгд л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарт онцгой анхаардаг болсон.

Үүний тод жишээ нь анх 1997 онд Говь ХК, Өгөөж чихэр боов ХК, АПУ ХК зэрэг гарын хуруунд багтамаж ахуйн нэгжийн 10 гаруйхан нэр төрлийн бүтээгдэхүүн ”Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхтэй байсан бол өнөөдөр үндэсний үйлдвэрлэлийн болон импортлогч 43 аж ахуйн нэгж байгууллагын 164 бүтээгдэхүүн энэхүү эрхийг эдэлж байна.

Үүнийг дотор нь ангилвал:

  • Улаанбаатар хотод үйлдвэрлэлийн 9 аж ахуйн нэгж, байгууллагын - 50 бүтээгдэхүүн 30,5 %,
  • Орон нутгийн үндэсний үйлдвэрлэлийн 29 аж ахуйн нэгж, байгууллагын - 93 бүтээгдэхүүн 56,7%,
  • 4 аж ахуйн нэгжийн байгууллагын импортлодог 18 нэр төрлийн бүтээгдэхүүн 2,4%,
  • Үйлчилгээний 2 аж ахуйн нэгж байна. (Өвөрхангай Хужирт рашаан сувилал ХХК-ийн Сувиллын үйлчилгээ /рашаан, шавар/, Нимонс ХХК-ийн Авто засвар, оношлогоо, үйлчилгээ) байна.

Монгол Улсын ”Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулиар ”Үндэсний тохирлын тэмдэг”-тэй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, экспорлох, импортлоход хяналт баталгаажуулалтад давтан хамруулахгүй гэж заасан байгаа нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд ямар өндөр итгэл үзүүлж байгаагийн тод илрэл юм.

Хэрэв та бүтээгдэхүүн, үйлчилгээндээ Монгол Улсын ”Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхавахыг хүсч байгаа бол дэлгэрэнгүй мэдээллийг 70185289 дугаараас авна уу.

 

"Үндэсний  тохирлын тэмдэг" хэрэглэх эрхтэй бүтээгдэхүүн

2015 оны байдлаар:

д/д Аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт Бүтээгдэхүүний нэр төрөл стандартын дугаар  
 
1 АПУ ХК Архин төрлийн бүтээгдэхүүн (Соёмбо, Болор, Алтан түрүү, Чингис хаан, Ерөөл, Экспорт,  Ямаахай, Алтангагнуур)

MNS 0179:2009

MNS 5984:2009

 
2

Архангай аймаг

Уламбаяжихуй ХХК

Хэвийн боов "Амтлаг" MNS 0461:1981  
3

Архангай аймаг

Жижиг дунд үйлдвэрлэгч, малчин Ч. Эрдэнэцогт

Ааруул "Цооргоно" MNS 4230:2005  
4

Архангай аймаг

 ГОСТ ТРЕЙД ХХК

Цэвэр ус "Тунгалаг тамир" MNS 5007:2007  
5 Булган аймаг Сэлэнгэ сум Сайхан харзтай ХХК Бог тарианы болсон будаа /чангаамал/ MNS 4632:1998  
6 Бонмарт ХХК                               (Хүн-Од ХХК) "ARMOS" нэрийн нөөшилсөн үхэр, адууны лаазалсан мах, "ARMOS" нэрийн ваакумжуулан битүүмжилсэн савлагаатай зайдас

MNS 1563:2007

MNS 0108:2007

 
7 Баян-Өлгий аймаг Акбоар ХХК Каз MNS 2060:2007  
8 Бейер пластикс ХХК "MONPLAST" (монпласт) нэрийн  хэлбэржүүлсэн хуванцар цувимал MNS 5874:2008  
9

Говь ХК

Ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн  
Боловсруулсан ноолуур, ноос, хөөвөр /самнасан, бөмбөгөн/

MNS 3683:2007

MNS 4950:2007

MNS 5248:2007

 
Ээрмэл утас

MNS 3683:2007

MNS 5820:2007

MNS 5865:2008

MNS 6005:2009

 
Сүлжмэл бүтээгдэхүүн MNS 5307:2007  
Нэхмэл бүтээгдэхүүн MNS 3685:2003  
Оёмол бүтээгдэхүүн MNS 3685:2003  
10

Говь-Алтай аймаг.

Айргийн хад ХХК

Явган зам, талбайн өнгөт хавтан MNS 4699:1999  
11

Говь-Алтай аймаг.

Бураат Булаг Хоршоо

Ингэний хөөрцөг MNS 4229:2003  
12

Говь-Алтай аймаг.

Тулга - Алтай ХХК

Овъёост жигнэмэг, Чацарганатай жигнэмэг MNS 2488:1998  
13

Дундговь аймаг.

Мандалговь Хүнс ХХК

Жигнэмэг "Од",

Хатуу чихэр "Онги"

MNS 2488:1998

MNS 0108:2007

 
14

Дорноговь аймаг.

 Далт мөнгөн шанд ХХК

Монгол цай "Загсгал"

MNS 5131:2002

MNS 5743:2003

 
15

Дархан -Уул аймаг.

"Эрэл" ХХК-ийн  Цементийн үйлдвэр

РС төрлийн  42.5 ангийн  портланд цемент MNS 0974:2008  
16

Дархан-уул аймаг.

Дархан дээжис ХХК

Бялуун бүтээгдэхүүн 11 төрөл MNS 0464:2010  
17

Дархан-Уул аймаг.

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК

Барилгын хийцийн төмөр бетон бүтээц (ган туйван иржгэр, ган туйван гөлгөр, ган булан, ган бэлдэц) MNS JIS G 3112:2002  
18 Жем интернэшнл ХХК архи: Чингис голд, Алтан буудай,  Чингис платинум MNS 0179:2009  
19

Завхан аймаг

Гарамгай нэгдмэл ХХК

Монгол цай: Отгонтэнгэр цай MNS 5131:2002  
20

Завхан аймаг

Завхан баялаг ХК

Улиастай дарс, Жимсний чанамал, самартай чихэр, иоджуулсан давс, "сармай дээлт" чихэр    
21 Мен-гао цемент компани               БНХАУ-аас импортлодог. ОРС 32.5, ОРС 42.5 ангийн цемент MNS 3091:2008  
22 Нимонс ХХК Авто засвар, оношлогоо, үйлчилгээ

MNS 5044:2010

MNS 5025:2010

 
23 Орифлейм Монгол ХХК Гоо сайхны бүтээгдэхүүн MNS 0981:1999  
24

Өвөрхангай аймаг

Дэлгэрэх хүнс ХХК

Өглөө нэрийн талх, Дээжис нэрийн жигнэмэгийн цуглуулга

MNS 4661:2010

MNS 2488:2010

 
25

Өвөрхангай аймаг

Жем Хужирт ХХК

Хужирт нэрийн байгалийн эрдэст ус MNS 5007:2007  
26

Өмнөговь аймаг

 Ингэн тагш ХХК  

Ингэний Сүүн Бүтээгдэхүүн /Ариутгасан хоормог, Буцалгаа, Ариутгасан Сүү, Амталсан Тараг,  Аарц, Ааруул/

MNS 0219:2005

MNS 4230:2005

MNS 4229:2011

 
27

Өмнөговь аймаг

Говийн гурван уул ХХК

хиам,махан, "Үнэт ус" цэвэр ус бүтээгдэхүүн 7

MNS 0108:2007

MNS 5005:2007

 
28

Сэлэнгэ аймаг

Спирт бал бурам ХК

Онцгой спирт, Хараа архи

MNS 0178: 2009

MNS 0179:2009

 
29

Сүү ХК

Сүү, сүүн бүтээгдэхүүн    
1. Ундны сүү: MNS 0219:2005  
1.1 Шинэ сүү (1.5%-3.6% тослогтой) полиэтилен савлагаатай  
1.2 Кальцитай сүү  
1.3 Тэжээллэг сүү  
1.4 Нохойн хошуу, коллагентай сүү  
1.5 "Аварга чанар"сүү  
2. Эсэг цагаан идээ MNS 4229:2003  
2.1 Шинэ тараг  
2.2 "Амтлаг" тараг  
2.3 "Цөцгийтэй" тараг  
2.4 Био тараг  
3. Зөөхий MNS 4528:2005  
4. Цөцгийн тос MNS 4528:2005  
5. Хорхой ааруул MNS 4230:2005  
6. Зайрмаг (6.1Үл мэдэх, 6.2 Боргоцой, 6.3 Эзэнгүй арал, 6.4 Бүжин, 6.5 Матрёшка, 6.6 Спайдермен, 6.7 Пингвин, 6.8 Мөсөн, 6.9 Унагалдай) MNS 0226:2004  
30 Сэлэнгэ аймаг Шаамар сум Аргангат ЗГБХН Зөгийн бал Шижир MNS 6294:2011  
31 Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Хөтөлийн Цемент шохой ХК ОРС 42.5 ангийн портланд цемент, шохой

MNS 0974:2008

MNS 347:2002

 
32 Трансинконсулт ХХК архи: Chinggis silver, Гэрэгэ MNS 0179:2009  
33 Тайгао цемент  ХХК           БНХАУ-аас импортлодог. ОРС 32.5, ОРС 42.5 ангийн цемент MNS 0974:2008  
34

Увс аймаг.

Ус-Эрдэнэ ХХК

"Жинхэнэ" нэрийн чацарганы тос,  чацарганы цэвэр шүүс,  чацарганы өтгөрүүлсэн шүүс, үхрийн нүдний өтгөрүүлсэн шүүс, жимсний чанамал (үхрийн нүд,  чацаргана)

MNS 0783:1988

    MNS 0687-1:2012

      MNS 462:1977

MNS 2697:1979

 
35 Ховд аймаг. Жаргалант сум.  Үр жимс хоршоо Чацарганы тос, чацарганы цэвэр шүүс, чацарганы өтгөрүүлсэн шүүс MNS 0687-1:2012  
36

Ховд.

Усалгаатай тариалан эрхлэгчдийн холбоо

Төмс /5 сорт Импала, Витара, Санте, Астила, Солист/, тарвас /2 сорт Буянт-1, Стокс-647/

MNS 0258:2006

MNS 0281:1982

MNS 0464:1981

MNS 2488:1998

 
37 Хөвсгөл аймаг.  Титаник ХХК Монгол зөөхий, сүүн ааруул, хэвийн боов, жигнэмэл гурилан бүтээгдэхүүн Өег, Зөөхийт

MNS 4528:2011

MNS 4530:2005

 
38 Хөвсгөл Их тайга ХХК Монгол цай цуврал, жимсний шүүс, чанамал

MNS 5131:2002

  MNS 0687-1:2012

MNS 0462:1977

 
39 Хөвсгөл аймаг. Алтан дуулга ХХК Улаан буудайн гурил БГ 085,  БГ140,  БГ025 MNS 0244:2009  
40 Цагаан давс ХХК Хүнсний иоджуулсан давс MNS1592:2002  
41 Ялгуусан ХХК Авто замын зориулалттай асфальтбетон хольц MNS 1592:2009  
Mongolian Agency for Standard and Metrology. 2017