БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ 2-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

iso9001

Стандартчилал, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж бүтээгдэхүүн, үйлчилгээ, удирдлагын тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.

Үүнд:
‘’Юнисервис солюшн’’ ХХК-д чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008 стандартын дагуу хэрэгжүүлсэн гэрчилгээг 2 жилээр
“Ажигана” ХХК-д хэрэгжүүлсэн Эгзэгтэй цэгийн аюулгүй байдлын хянан шинжлэх тогтолцоо /HACCP/ -ны гэрчилгээг 2 жилээр
2 байгууллагын 2 төрлийн үйлчилгээнд гэрчилгээг шинээр олгож, 5 байгууллагын 40 нэрийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг сунгаж олгосон болно.

 

Аж ахуй

нэгжийн нэр

Бүтээгдэхүүн, үйлчилгээ Шийдвэр
1 Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэн байгууллагад гэрчилгээг олгох, сунгах
1.1 “Юнисервис солюшн” ХХК Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд анхдагч аудитявуулсан тухай Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэнийг баталгаажуулж, гэрчилгээг 2 жилээр олгохоор шийдвэрлэв.
2 Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцоо /HACСP/-г хэрэгжүүлсэн байгууллагад гэрчилгээг олгох
2.1 “Ажигана” ХХК Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцоо /HACСP/-гхэрэгжүүлсэн байдалд анхдагч аудит явуулсан тухай Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцоо /HACСP/-гнэвтрүүлсэнийг баталгаажуулж, гэрчилгээг 2 жилээр олгохоор шийдвэрлэв.
3 Тохирлын гэрчилгээ шинээр олгох, сунгах
3.1 “Юнисервис солюшн” ХХК
  • Хоол үйлдвэрлэл, хүргэлт /катеринг/-ийн үйлчилгээ /шинээр/
Тохирлын гэрчилгээг 2 жилээр олгохоор шийдвэрлэв.
3.2 “Эрудит” төв
  • Цэцэрлэгийн хүүхдийн хөнжил, цагаан хэрэглэл, гудас /шинээр/
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгохоор шийдвэрлэв.
3.3 “Си-Эс-Эл” ХХК
  • Хими цэвэрлэгээ /шинээр/
Тохирлын гэрчилгээг 1 жилээр олгохоор шийдвэрлэв.
3.4 “Эм-Ти-Эс” ХХК
  • Lava”  нэрийн цагаан архи /шинээр/
Тохирлын гэрчилгээг 2 жилээр олгохоор шийдвэрлэв.
3.5 “Жем-Интернэшнл” ХХК
  • “Орон нутгийн цуврал”  өвөрмөц архи /сунгах/
  • “Соёрхол” нэрийн цагаан архи /сунгах/
  • “Моду” нэрийн өвөрмөц архи /шинээр/
Тохирлын гэрчилгээг “Орон нутгийн цуврал”  өвөрмөц архинд 1, “Соёрхол” нэрийн цагаан архинд 3 жилээр сунгаж, “Моду” нэрийн өвөрмөц архинд   3 жилээр олгохоор шийдвэрлэв.
3.6 “Дойчевурст” ХХК
  • Төрөл бүрийн хиам: 31 төрөл /сунгах/
  • Утлагат махан бүтээгдэхүүн: 5 нэр төрөл /сунгах/
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгахаар шийдвэрлэв.
3.7 “Экологбус” ХХК
  • J-800T маркын “Ecobusавтобус
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгохоор шийдвэрлэв.

 

 

 

 

 

 

Mongolian Agency for Standard and Metrology. 2017