ЭЗЭЛХҮҮН ЗАРЦУУЛАЛТЫН ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн дагуу худалдаа үйлчилгээний тооцоо, хүн, мал эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ оношлогоо, байгаль орчны хамгаалал, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүхий л үйл ажиллагаанд ашиглаж байгаа эзэлхүүн, зарцуулалтын хэмжлийн хэмжих хэрэгслүүд нь стандартын тогтоосон шаардлагуудад нийцэж байгааг улсын ээлжит болон ээлжит бус шалгалт баталгаажуулалтын үр дүнгээр тогтоох үйл ажиллагааг явуулж байна. Өөрөөр хэлбэл Улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн улсын баталгаажуулалт, хууль эрхийн хэмжил зүйн салбарын бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, нийгэм эдийн засгийн харилцаанд буруу хэмжлийн сөрөг үр дагавраас иргэд, аж ахуйн нэгж байгууллага, улс орныг хамгаалах юм

Үйл ажиллагаа нь тухайн хэмжих хэрэгсэл нь тогтоосон техникийн шаардлагуудад тохирч байгааг шалгах, зориулалтаараа хэрэгцээнд тэнцэж байгааг батлах зорилготой.

Үндсэн үйл ажиллагаа.

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол улсын хууль болон бусад хууль, тогтоомж, холбогдох дүрэм, журмын хүрээнд тус лаборатори нь дараах үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:

  • Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, түүнийг дагалдан гарсан журам, хэмжил зүйн төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
  • Эзэлхүүн зарцуулалтын хэмжлийн төрлөөр улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийг аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан гэрээ, графикийн дагуу улсын баталгаажуулалтад хамруулах; 
  • Хэмжил зүйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгж байгууллагад олгохтой холбогдуулан мэргэжлийн дүгнэлт гаргах ажлын хэсэгт оролцох;
  • Хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбоотой ерөнхий шаардлагын болон шалгах аргын улсын стандарт боловсруулах, олон улсын стандартыг орчуулан зохих журмын дагуу улсын стандартаар батлуулах, хэмжил зүйн дүрэм, журамд санал өгөх;
  • Орон нутгийн хэмжил зүйн байгууллага болон холбогдох тусгай зөвшөөрөлтэй, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж байгууллагын мэргэжлийн боловсон хүчний сургалтад хичээл заах, мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлэх;
  • Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн хүрээнд хэмжил зүйн төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;
  • Эзэлхүүн зарцуулалтын хэмжлийн төрлөөр хэмжих хэрэгслийн загварыг турших ажлын хэсэгт оролцох;

Хэмжих хэрэгслийг баталгаажуулах ажлыг хэмжилзүйн төв байгууллагаас хийх аттестатчилалд хамрагдан, улсын шалгагчийн эрх авсан ажилтан гүйцэтгэнэ.

  •       Лабораторийг хариуцсан ахлах мэргэжилтэн А.Галбаатар
  •   Хэмжүүрийн улсын шалгагч М.Гомборагчаа, Б.Байгаль, Л.Гэндэнжамц, Н.Сэргэлэн, Б.Амартүвшин, С.Жавзандагма нар ажиллаж байна.

 

  • Баталгаажуулалтыг тухайн хэмжих хэрэгслийг шалгах аргын улсын стандарт болон бусад номатив техникийн баримт бичгийн дагуу хийнэ.
  • Баталгаажуулалтын эцсийн үр дүнд хэмжих хэрэгсэл хэрэгцээнд тэнцэх буюу эсвэл тэнцэхгүй болохыг тогтооно.
    • Баталгаажуулалтын үр дүнд хэмжих хэрэгсэл хэрэгцээнд тэнцэж байгаа нь тогтоогдвол тухайн хэмжих хэрэгсэл дээр эсвэл техникийн баримт бичигт нь баталгаажуулалтын тэмдэг дарах мөн “Баталгаажуулалтын гэрчилгээ” олгоно.
    • Баталгаажуулалтын үр дүнд хэмжих хэрэгсэл хэрэгцээнд тэнцэхгүй нь тогтоогдвол “Баталгаажуулалтын гэрчилгээ”-г хүчингүй болгож ашиглалтанд тэнцэхгүй болохыг тодорхойлсон мэдэгдэл олгож, техникийн баримт бичигт энэ тухай тэмдэглэнэ.

Хаяг: СХД 18-р хороо Энхтайвны өргөн чөлөө -11

Электрон шуудан:This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Факс: 976-70183833

Утас:  70183833, Дуудлага хүлээн авах утас: 99145511

Эзэлхүүн зарцуулалтынхэмжих хэрэгсэл баталгаажуулалтын лабораторийн ажлын эталоны чадавхи

Тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл Хэмжих хязгаар, техникийн үзүүлэлт Үйл ажиллагааны зориулалт Зураг

ЕР-20маягийн ажлын эталон тоног төхөөрөмж

±0.1% нарийвчлалттай

(0.01-6)м3/ц-ийн зарцуулалтыг хэмжинэ.

        DN 13-аас DN20 хүртэл диаметртэй уснытоолууртшалгалт баталгаажуулалтын ажлыг хийх, төхөөрөмжийн хэмжлийн нарийвчлал ±0.1 %. Урсгалын даралтыг(0.0-16) бар хүртэл, жингийн аргаар шалгах жингийн нарийвчлал ±0., хэмжих хязгаар 65кг, эталон тоолуур нь HG /HGINSTRUMENTER AS/,AQUADIS+ маягийн цахилгаан соронзон зарцуулалтын хувиргагчтай  
Явуулын ажлын эталон мерник

      0.1%-ийн нарийвчлалтай 5,10,20,50 мөн

10, 20, 50, 100 литрийн багтаамжтай мерник

Бүх төрлийн шатахуун түгээгүүр, шингэний тоолуурыг суурилуулсан газар дээр нь эзэлхүүний аргаар шалгалт баталгаажуулалтад хамруулах  
Мерник 0.1 %-ийн нарийвлалтай 100, 200, 500, 1000 миллитр, 2, 5, 10, 20, 50, 100, 500 литрийн багтаамжтай           Шатахуунтүгээгүүр, хурдны түгээгүүр болон нефтийн зарцуулалтын тоолуурыг шалгаж баталгаажуулах  

Шингэрүүлсэн шатдаг хийн /газ/ мерник

 0.1 граммын нарийвчлалтай 31 кг, 20г-ын нарийвчлалтай 120 кг-ын даацтай ажлын эталон жингүүд Хийн түгээгүүр болон тоолуурыг эзэлхүүний аргаар шалгаx  

           

Хэмжилзүйн төрийн хяналт шалгалтад хамрагдах хэмжих хэрэгслийг импортоор нийлүүлэх, үйлдвэрлэл, засвараас гарах мөн тэдгээрийг ашиглах, хадгалах явцад баталгаажуулна.

Шалгаж баталгаажуулах тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийн нэр Хэмжих хязгаар, техникийн үзүүлэлт Үйл ажиллагааны зориулалт Зураг
Усны тоолуур (15-250) мм-ийн голчтой (1.5-400)м3/цаг зарцуулалт бүхий усны тоолуур  
Шатахуун түгээгүүр 0.5% хүртэлх нарийвчлалтай Шатахуун түгээх  
Шингэний тоолуур 0.25; 0.5 ангийн нарийвчлал бүхий
Шингэрүүлсэн шатдаг хийн түгээгүүр, тоолуур (0.5% хүртэлх нарийвчлалтай) Шингэрүүлсэн шатдаг хий түгээх  

Автоцистерн

100л, 500л, 3000л-ийн багтаамжтай, ±0.1%-ийн нарийвчлалтай Нефт бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай  
Архи, спиртийн тоолуур 0.5% хүртэлх нарийвчлалтай
Хүнсний бүтээгдэхүүний суурин төмөр торх 1, 2 анги Худалдаа үйлчилгээнд ашиглаж байгаа хэмжээст сав  

          

Хэмжилзүйн төв байгууллагын шийдвэрээр хэмжих хэрэгслийг баталгаажуулах эрхийг мэргэжлийн аж ахуй нэгж, байгууллагын итгэмжлэгдсэн хэмжилзүйн алба, лабораториудад олгоно. Эдгээр хэмжилзүйн алба, лабораториудын үйл ажиллагаа нь Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах туай Монгол улсын хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан хэмжилзүйн норматив баримт бичиг, дүрэм, журмын дагуу явагдана.

Манай лабораторитай хамтарч ажилладаг хэмжилзүйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй дараах аж ахуй нэгжүүд байдаг.

Усны тоолуур шалгах, засварлах лаборатори

Байгууллагын нэр Байршил

УСУГ УТЛаборатори   

Хаяг. БЗД ийн 1-р хороо,сансарын  туннелийн хойно,Нисоро цамхагийн хойгуур зүүн тийш хороолол руу орсон замын хойно, 48-р дунд сургуулийн өмнө

Утас: 70157047

 

ОСНААУГ

Хаяг: Чингэлтэй дүүрэг 6-р

хороо Бумцэндийн гудамж Их тойруу өөрийн байранд

Утас:70111730

 

 

Инженеринг сервис ХХК  

Хаяг: СБД 10-р хороо 100-н айл  Алтан тэвш төв

Утас: 352082

 

Акуатус ХХК                       

Хаяг: СБД 10-р хороо 100-н айл Эмон төв

Утас: 70006323

 

Жигс-Ундарга ХХК  

Хаяг: БГД   11-р хороо Эх нялхасын урд  Өндөр Дэнж төв

Утас: 70005409

 

     

Нефт бүтээгдэхүүн тээвэрлэх автоцистерн шалгах лаборатори

 

Байгууллагын нэр Хаяг Утас
НИК-Петровис ХХК СХД 18-р хороо НИК-ийн агуулах 636444, 99256167
Mongolian Agency for Standard and Metrology. 2017